Монгол эмэгтэй Японд гал унтраах сайн дурын ангид нэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эмэгтэй Японд гал унтраах сайн дурын ангид нэгджээ

Mongolian woman joins volunteer firefighting squad in Japan city - The  Mainichi

/2024.04.15/: Япон улсад олон улсын зохицуулагчаар ажилладаг монгол эмэгтэй орон нутгийн эмэгтэйчүүдийн гал унтраах ангид элсэж, Японы төв хэсэгт орших хотод ховорхон байдаг гадаад улсын сайн дурын гал сөнөөгч болжээ.

Чинбатын Анун нь 39 настай бөгөөд дөрөвдүгээр сарын 7-нд гал сөнөөгчийн албан тушаалд томилогджээ.

Тэрбээр Япончууд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар маш их мэдлэгтэй байдгийг өөрийн нүдээр харсан тул орон нутгийн сургуулилтад оролцож, гамшгийн үед нутгийн иргэдэд тусалж, тэр мэдлэгээ эх орондоо ашиглахыг хүсэн гал унтраах багт элсэхээр шийдсэн талаараа ярьсан байна.

Мөн тэрээр эх орондоо ажиллаж байхдаа гамшгийн үед сургуулилт хийж байсан ч Монгол дахь сургуулилт нь “Толгой дээрээ нүсэр ном бариад гадаа гараад 15 минут орчмын зогссоны дараа дотогшоо орохоос” бүрддэг гэдгийг онцолжээ. Тэрээр хэлэхдээ, "Япон хүмүүсийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг нь өөрсдийгөө хамгаалах төдийгүй бие биетэйгээ хамтран ажилладаг" гэжээ.

Эх сурвалж: The Mainichi

Ламхай нарыг хэргийг прокурорт шилжүүлжээ
Ламхай нарыг хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.