Ламхай нарыг хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ламхай нарыг хэргийг прокурорт шилжүүлжээ

/2024.04.15/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 34.014 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 170 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 60, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 3 хэрэг байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2255, Танхайрах 136, Хүний биед халдах 353, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 176, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 55.702, бусад 3465 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 176 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5, сураггүй алга болсон хүн 25, шүүхээс даалгасан хүн 12 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

  • Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны 06 дугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн И нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан буюу Мий /Felide/ овгийн Цоохор ирвэс /Uncia uncial/-н түүхий эд болох 1 ширхэг арьс, ховор амьтан буюу Ойн булга /Mates zibellina Linnaeus/-н түүхий эд болох 2 ширхэг арьсыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж, 23.760.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Б нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гражид Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон Мөнгөн ус /Hg/-ыг 2017 оноос 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угаах зориулалтаар ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Х нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн түүхий эд болох саврыг бусдад худалдахыг завдаж, 1.245.0000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

  • Булган аймгийн цагдаагийн газарт энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэнээс “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Б нь биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, “Тоз-8” маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн.
  • Энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

✔️Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна
Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.