/2024.04.14/: Сири дэх Ираны дипломат цогцолборт Израил цохилт өгсний хариуд Иран өчигдөр шөнө Израиль руу урьд өмнө үзэгдээгүй том хэмжээний нисгэгчгүй онгоц болон пуужингийн довтолгоо хийлээ.
Энэ дайралт нь Исламын Бүгд Найрамдах Улс Израйль руу шууд дайралт хийсэн анхны тохиолдол болж, Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурдацтай өргөжиж буй шинэ аюултай эргэлтийн цэг болж байна.
Энэхүү халдлагын дараа Тегеран Тель-Авив болон түүний барууны холбоотнуудын эсрэг заналхийлсээр байгаа бөгөөд хэрэв Израиль "цэргийн түрэмгийлэл" үйлдсээр байвал хариу арга хэмжээ нь "илүү хүчтэй, илүү шийдэмгий" байх болно гэдгийг анхааруулсан юм.
Пуужингийн довтолгоог таслан зогсоосон: Ираны зүгээс нийт 300 гаруй пуужин, түүний дотор 170 нисгэгчгүй онгоц, 120 гаруй баллистик пуужин нэг шөнийн дотор Израиль рүү харвасан. Гэсэн хэдий ч тэдний 99 хувийг Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем болон түүний "хамтрагчид" устгасан гэж Израилийн цэргийнхэн мэдэгдэв. "Цөөн тооны" баллистик пуужин Израильд хүрч, үлдсэн баллистик пуужингууд, бүх далавчит пуужингууд болон бүх нисгэгчгүй онгоцнууд Израилийн нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө сөнөөгдсөн гэж IDF-ийн хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари мэдэгдэв.
Байден-Нетаньяху нар утсаар ярив: Халдлага болсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьж, АНУ Ираны эсрэг ямар нэгэн довтолгооны ажиллагаанд оролцохгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн гэж Цагаан ордны засаг захиргааны өндөр албан тушаалтан CNN-д мэдэгдэв. Гэсэн хэдий ч Иран болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн заналхийллийн эсрэг Израилийн аюулгүй байдлыг хангах АНУ-ын амлалт хэвээр байгааг Байден мөн дахин хэлэв.
АНУ холбоотнуудтайгаа зөвлөлдөнө: Израиль болон түүний барууны холбоотнууд одоо хэрхэн зөв ажиллахаа шийдэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Ирэх цаг, өдрүүдэд бүс нутаг болон дэлхий даяарх холбоотнууд болон түншүүдтэйгээ зөвлөлдөх болно" гэж мэдэгдэв. Тэрээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “АНУ Ираны Израиль руу дайрсныг эрс буруушааж байна. Бид хурцадмал байдлыг эрэлхийлэхгүй байгаа ч бид Израилийг үргэлжлүүлэн дэмжих болно, мөн Ерөнхийлөгчийн тодорхой хэлсэнчлэн бид АНУ-ын ажилтнуудыг хамгаалах болно гэжээ.
Ираны заналхийлэл: Ираны IRGC-ийн удирдагч Израиль руу дайрсны дараа "шинэ нөхцөл байдал" үүссэнийг анхааруулж, Израиль Ираны ашиг сонирхол, эд хөрөнгө, ард түмэн рүү халдах бүрт шууд хариу өгөх болно гэв. Мөн Ираны Жанжин штабын дарга АНУ, Израилийг цаашид ямар ч халдлага үйлдүүлэхгүй хэмээн сүрдүүлсэн байна. Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Сардар Багери хэлэхдээ, Иран Швейцарийн элчин сайдын яамаар дамжуулан АНУ-д мессеж илгээсэн бөгөөд хэрэв Израильтай дараагийн арга хэмжээнүүдэд хамтран ажиллавал АНУ-ын баазуудыг онилохгүй гэх газаргүй бөгөөд Вашингтонд анхааруулсан гэв.
Дэлхийн тавцанд санаа зовниж байна: Ойрхи Дорнод болон бусад орны удирдагчид өнгөрсөн шөнө болсон халдлагад санаа зовж байгаагаа илэрхийлж, хурцадмал байдлыг намжаахыг уриалав. Ираны бүс нутгийн томоохон өрсөлдөгч болох Саудын Араб хямралыг “цаашид даамжирахаас урьдчилан сэргийлэхийн” чухлыг онцлон тэмдэглэсэн бол Ирантай эдийн засгийн нягт харилцаатай Катар улс “санаа зовж байгаагаа” илэрхийлжээ. Латин Америкийн хэд хэдэн орон мөн энэ үйл явдлыг буруушаасан бол Хятад улс мэдэгдэлдээ "холбогдох талуудыг тайван байж, цаашид хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэхийг" уриалав. Австралийн тал нэг шөнийн дотор болсон халдлагыг хатуу зэмлэн буруушааж, энэ үйлдлийг "болгоомжгүй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл" гэж тэмдэглэв.
Эх сурвалж: CNN