АНУ Ираны эсрэг ямар нэгэн довтолгооны ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Ираны эсрэг ямар нэгэн довтолгооны ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдлээ

A US Marine guards the entrance to the West Wing of the White House on Saturday.

/2024.04.14/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Ираны довтолгооны эсрэг нэгдсэн дипломат арга хэмжээг зохицуулахаар" G7-ын удирдагчидтай өнөөдөр уулзана гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Манай баг бүс нутаг дахь хамтрагчидтайгаа харилцах болно. Мөн бид Израилийн удирдагчидтай нягт холбоотой байх болно. Өнөөдөр бидний байгууламжид хохирол учраагүй ч бүх аюул заналхийлэлд сонор сэрэмжтэй байж, ард түмнээ хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаас буцахгүй." гэж Байдены мэдэгдэлд дурджээ. "

Мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын хамгаалалтын зэвсгүүд энэ долоо хоногийн эхээр бүс нутаг руу шилжиж, "Израйлд ирж буй бараг бүх нисгэгчгүй онгоц, пуужингуудыг устгахад тусалсан" гэжээ.

Байден мөн өчигдөр болсон халдлагын дараа Израилийн Ерөнхий сайд Нетаньяхутай ярилцаж, "Америк Израилийн аюулгүй байдлын төлөө тууштай байгаагаа дахин нотолсон" юм.

Гэсэн хэдий ч АНУ Ираны эсрэг ямар нэгэн довтолгооны ажиллагаанд оролцохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд мэдэгдлээ гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан CNN-д мэдэгдэв.

Ираны Израилийн эсрэг хийсэн хариу цохилтын дараа хоёр удирдагч утсаар ярих үеэр дээрх тайлбарыг дамжуулжээ.

У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.