/2024.04.08/: Израилын арми ням гарагт Газын өмнөд хэсэг дахь цэргүүдийнхээ тоог цөөлж, тус бүсэд ганцхан бригад үлдээж байгаагаа мэдэгдэв.
"Энэ бол дайны өөр нэг үе шат" гэж Израилийн Батлан хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Питер Лернер ВВС-д ярьсан бөгөөд цэргээ татаж авсан нь дайн дуусах дөхөж байна гэсэн дохио гэхээсээ илүү тактик хэмээн тайлбарласан байна.
Мөн ням гарагт Израил, Хамас хоёр гал зогсоох шинэ хэлэлцээнд оролцохоор Каир руу төлөөлөгчдөө илгээсэн гэж мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС