Гадаад улсад оргон зайлсан иргэнийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд албадан авчирлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад улсад оргон зайлсан иргэнийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд албадан авчирлаа

/2024.04.08/: Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт холбогдон гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг албадан авч ирж байгаа билээ.

Тэгвэл уг ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өчигдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: ЦЕГ

“Монголын төмөр зам“ ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ
“Монголын төмөр зам“ ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ
 
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.