Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ

/2024.04.05/: Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжээд удаагүй байна.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.

Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.

18 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд автозамын боомтоор нийт 1487 автомашин нэвтэрчээ.

Эх сурвалж: БСҮХ

Мянганы замын төгсгөл Ховд-Улиастайг холбох замын ажил эхэллээ
Мянганы замын төгсгөл Ховд-Улиастайг холбох замын ажил эхэллээ
 
16 настнууд иргэний андгай өргөлөө
16 настнууд иргэний андгай өргөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.