/2024.04.03/: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг олгох болсонтой холбогдуулж мэдээлэл хүргэж байна.
Хэрэв та ямар нэгэн байдлаар хувьцааг худалдаагүй 1072 ширхэг хувьцаатай бол 1072ш хувьцааны нэгж хувьцаанд 239.4 төгрөгийн ногдол ашиг хувиарлагдаж 256,636.80 төгрөг авна.
Харин 2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй.
Мөн оюутны сургалтын төлбөр хэлбэрээр, ЭМД хүртсэн, Сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд хүсэлт гарган хувьцаагаа худалдсан хувьцаа эзэмшигчидэд хувьцааны өөрчлөлт гарч буй тул доорх линкээр хувьцааны мэдээлэлээ шалгаж нягтлаарай.
Хувьцааны мэдээллээ ЭНД дарж эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээж шалгана.
Ногдол ашиг иргэдийн өмнө нь шилжиж орсон дансаар тараагдана.