Эвдэрсэн ачааны машинаас өвс, шатахуун хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эвдэрсэн ачааны машинаас өвс, шатахуун хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

/2024.03.20/: Олон нийтийн цахим сүлжээнд 2024.03.02-ны өдөр "...эвдэрсэн ачааны машинаас өвс, шатахуун хулгайд алдагдсан байна..." гэх мэдээлэл нийтлэгдэж байсан.

Уг мэдээлэл болон холбогдох дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар 500кг жинтэй, 14 боодол өвс, 80 литр дизель түлш зэргийг Б нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болохыг тогтоож, илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хулгайн шинжтэй дуудлага, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг зөвлөж байна.

Д.Амарбаясгалан: УИХ-ын хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцүүлнэ
Д.Амарбаясгалан: УИХ-ын хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцүүлнэ
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.