Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

/2024.03.20/: Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч гуравдугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад

- Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;

- Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;

- Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;

- Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;

- Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;

- Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь“ ур чадварын уралдаан боллоо
Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь“ ур чадварын уралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.