Монгол Улс 8 байршилд хуурай боомт байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс 8 байршилд хуурай боомт байгуулна

/2024.03.19/: Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомт хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлүүлэхээр шийдвэрлээд байна.

ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛ:

  • Тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгана.
  • Тээвэрлэлтийн зардал, хугацааг багасгана.
  • Импортын барааны өртгийг бууруулна
  • Тээвэрлэлтийн шинэ боломжийг нээнэ
  • Чөлөөт бүсийг хөгжүүлнэ
  • Эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлнэ
  • Байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулна.Цахим худалдааг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ
  • Бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
Энэтхэг улсын Засгийн газар 20 мянган ам.доллар хандивлалаа
Энэтхэг улсын Засгийн газар 20 мянган ам.доллар хандивлалаа
 
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.