Энэтхэг улсын Засгийн газар 20 мянган ам.доллар хандивлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг улсын Засгийн газар 20 мянган ам.доллар хандивлалаа

/2024.03.19/: БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшгийн хор уршгийг арилгах, зудын нөхцөлд байгаа малчин өрхөд тусламж, дэмжлэг үзүүлэх хандивт нэгдэж буйгаа илэрхийллээ.

Тус улсын Засгийн газар 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг хандивын дансанд шилжүүлэх юм.

Энэхүү хандивыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Санжиив Кумар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд өнөөдөр гардууллаа.

Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.