АНУ-ын ХМТ-ой хамтран “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа“ сэдэвт сургалт зохион байгуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ХМТ-ой хамтран “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа“ сэдэвт сургалт зохион байгуулж байна

/2024.03.19/: Цагдаагийн байгууллагаас гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр /2024.03.18/ зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэдалай болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мөрдөх ажил хариуцсан атташе Роберт Гуденкауф тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны сургагч багш нар оролцлоо.

Энэхүү сургалт нь 5 хоногийн хугацаанд зохион байгуулагдах бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Прокурорын байгууллагын төлөөлөл нийт 50 гаруй алба хаагч, ажилтан хамрагдаж байна.

Малын хорогдол 4.7 саяд хүрчээ
Малын хорогдол 4.7 саяд хүрчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.