Б.Мөнхзаяа “Парис-2024” олимпын наадамд уралдах болзолоо биелүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхзаяа “Парис-2024” олимпын наадамд уралдах болзолоо биелүүллээ

/2024.03.19/: БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Сөүл-2024” марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа гурав дахь олимпын наадамдаа уралдахаар болж байна.

Тэрбээр өмнө нь “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадамд тоосоо өргөж байв.

Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Буриадад түрүүллээ
Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Буриадад түрүүллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.