Малчдад туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж 555 сая 200 мянган төгрөг хандивлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдад туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж 555 сая 200 мянган төгрөг хандивлажээ

/2024.03.15/: Зам тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид малчдад туслах аянд нэгдэж 555 сая 200 мянган төгрөг хандивласан байна.

Хандивыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр гардууллаа.

Зудын гамшигт өртөж хүнд нөхцөлд хаваржиж буй малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч туслах аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон 13 харьяа байгууллага нэгджээ.

Дээрх мөнгөн хандиваас гадна Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа "Тавантолгой төмөр зам" ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Шуурхай штабт 24.4 сая төгрөгийн үнэ бүхий 600 боодол өвс, 150 уут малын тэжээл, 28 кг хуурай сүү зэрэг тусламж үзүүлжээ.

Сүүлийн хоёр жилд анх удаа мөнгөний бодлогын хүүг буурууллаа
Сүүлийн хоёр жилд анх удаа мөнгөний бодлогын хүүг буурууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.