Багшийг хөгжүүлэх нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багшийг хөгжүүлэх нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй

/2024.03.15/: Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон ерөнхий боловсролын сургуулийн багш нартай цувралаар уулзаж Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, үр дүнг танилцуулж байна.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд багш нартай хэрхэн хамтран ажиллах, багш нарын хүч, оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тухай санал солилцлоо.

Нийслэлд 1000 орчим боловсролын байгууллагад 40.000 гаруй албан хаагч нар 1.000.000 гаруй эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага буюу дижитал орчин, биг дата, технологийн дэвшил, хиймэл оюун ухаанд суурилсан эрин үед суралцагч нарыг чиглүүлэх, бэлтгэх, хөгжүүлэх, “Цахим Үндэстэн” зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд багш нарын оролцоо нэн тэргүүнд асар чухал тул идэвхтэй гэдгийг салбарын сайд онцоллоо.

Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: ЧД

“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг зохион байгуулжээ
“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг зохион байгуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.