“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг зохион байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг зохион байгуулжээ

/2024.03.15/: Онцгой байдлын газрын “Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн "Дүүрэн булаг" дахь сургалтын талбайд зохион байгууллаа.

“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг нээж ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар баг тамирчдад амжилт хүслээ.

May be an image of 4 people and text

Энэ жилийн марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд бүтцийн нэгжийн эрэгтэй 16, эмэгтэй 4 багийн нийт 200 гаруй тамирчид тогтоосон зайн цэгүүдэд нормативыг эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин гүйцэтгэтгэсэн юм.

Марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2004 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.

May be an image of 6 people and text

Эх сурвалж: ОБЕГ

Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ
Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.