“Ирээдүйд хөтлөх түншлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирээдүйд хөтлөх түншлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

/2024.03.12/: Налайх дүүрэг дэх Политехник коллеж, Боловсролын ерөнхий газар хамтран Налайхын дулааны станц ТӨХК-ий дэмжлэгтэйгээр Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш, удирдлага, эрдэмтэн, судлаачдын дунд “ИРЭЭДҮЙД ХӨТЛӨХ ТҮНШЛЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд дараах сэдэв, агуулгын хүрээнд илтгэлийн материалыг хүлээн авна.

Үүнд:

  • Мэргэжлийн болон техникийн боловсролын нийгмийн түншлэлийн өнөөгийн төлөв байдал, анхаарах асуудал
  • Олон талын оролцоонд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх арга зам
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын төр, нийгмийн түншлэлийн харилцааны бодлогын зохицуулалт
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын түншлэлийн талаар олон улсын туршлага
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын түншлэлийг хэрэгжүүлэх стратеги

Үе шат, зохион байгуулалт:

I шат: Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, илтгэлүүдийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагт багтаан shinе[email protected] хаягаар хүлээн авна. (П.Шинэбаатар - 88199065). Ирсэн илтгэлүүдээс шүүгчийн баг шилдэг 10 илтгэлийг шалгаруулж дүнг 4 дүгээр сарын 19-ний өдөр нийтэд мэдээлнэ.

II шат: Эхний шатнаас шалгарсан шилдэг 10 илтгэлийг 4 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүрэг дэх Политехник коллежийн байранд хэлэлцүүлж, шалгаруулна.

Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Агуулга: Онол, арга зүйн үндэслэл, шинэлэг оновчтой санал санаачилга, хэрэгжих нөхцөл боломж, судалгаанд ашигласан материал, судалгаа, шинжилгээний орчин үеийн шинэ арга, хэрэгсэл, асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, дүгнэлт, зөвлөмж гаргасан эсэх
  • Стандарт: Цаасны хэмжээ - А4, үсгийн фонт – Arial, үсгийн хэмжээ – 11, мөр хоорондын зай - 1.5, хуудасны хэмжээ-стандартад нийцсэн, хуудасны тоо 10-15 нүүр (Хавсралтын мэдээлэл хуудасны тоонд орохгүй) багтаасан байна.
  • Нүүр хуудсанд нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, судалгааны ажлын нэрийг бичсэн байна.
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх.
  • Илтгэл нь гарчиг, хураангуй, удиртгал, судалгааны хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
  • Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх. (Ишлэл авсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах)
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.