Хог хаягдал ба шийдэл цахим зөвлөгөөн гуравдугаар сарын 15-нд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хог хаягдал ба шийдэл цахим зөвлөгөөн гуравдугаар сарын 15-нд болно

May be a graphic of text

/2024.03.12/: Улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна.

Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал, мөн ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ-ийг сайжруулах шаардлагатай байгааг илтгэж байна.

Иймд салбарын уялдаа холбоог хангах, олон Улсын сайн туршлагыг танилцуулах, аймаг, сумын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой "ХОГ БИШ ХОГ" цахим зөвлөгөөнийг салбарын болон олон нийтийн төлөөллийг хамруулсан 200-250 хүнтэй цахим зөвлөгөөн 3 дугаар сарын 15-нд болно.

Хамтран зохион байгуулагч: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо

Дэмжигч байгууллага:- Европын холбоо, EU SWITCH-Asia Programme, Sustainable plastic recycling in Mongolia, 3R4UB, Caritas Czech Republic in Mongolia

Эх сурвалж: БОАЖЯ

Дунд шатны хороодын арга зүйчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна
Дунд шатны хороодын арга зүйчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.