/2024.03.12/: Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дунд шатны хороодын аргазүйчдийг чадавхжуулах” сургалтыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Төмөр замын улаан загалмайн дунд шатны хорооны гамшгийн аргазүйч нарын 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.
Сургалтын хүрээнд мэргэжилтнүүд аймаг, нийслэлийн улаан загалмайн дунд хороодын гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг боловсруулна.
Гамшгаас хамгаалах хуульд зааснаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх бөгөөд гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах,эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох удирдлагын баримт бичиг юм.
Эх сурвалж: ОБЕГ