Гал гарч, 65 настай эрэгтэй угаартсан байсныг эсэн мэнд гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал гарч, 65 настай эрэгтэй угаартсан байсныг эсэн мэнд гаргажээ

/2024.03.12/: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, Бурхантын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр оройн 19:31 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Тус гал түймэрт иргэн Э 65 настай, эрэгтэй угаартсан байсныг НЯТТТ 103-т хүлээлгэж өгсөн байна.

Өнөөдөр тогтуун, 1-3 хэмийн дулаан байна
Өнөөдөр тогтуун, 1-3 хэмийн дулаан байна
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.