Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1494 тонн мөсийг зөөвөрлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1494 тонн мөсийг зөөвөрлөжээ

May be an image of 1 person, snowplow and text

/2024.03.11/: Нийслэлийн Онцгой байдлын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн газартай хамтран шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан Баянзүрх дүүрэгт 150, Сонгинохайрхан дүүрэгт 135, Чингэлтэй дүүрэгт 139, Сүхбаатар дүүрэгт 40, нийт 464 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллалаа.

Халиа дошны хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлж Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороонд 500 метр, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороонд 350 метр, Хан-Уул дүүргийн 22, 23-р хороонд 860 метр, нийт 1710 метр сувагчлал татаж, Баянзүрх дүүргийн 29, 31-р хороонд 414 тонн мөсөн далан, Хан-Уул дүүргийн 22, 23-р хороонд 1080 тонн мөс, нийт 1494 тонн мөсийг зөөвөрлөлөө.

Эх сурвалж: ОБЕГ

ФОТО: 2024 оны Оскарын наадмын улаан хивсний ёслол
ФОТО: 2024 оны Оскарын наадмын улаан хивсний ёслол
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.