Д.Медведев: Украин бол Оросын нэг хэсэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Медведев: Украин бол Оросын нэг хэсэг

Medvedev

/2024.03.06/: ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Украины одоогийн удирдлагатай энхийн хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа бөгөөд Украин бол Оросын нэг хэсэг гэж мэдэгдэв.

Медведев даваа гарагт өмнөд хэсгийн Сочи хотод болсон залуучуудын баяр дээр хэлсэн үгэндээ Орос улс "тусгай цэргийн ажиллагаа"-аа нөгөө тал бууж өгөх хүртэл явуулах болно гэжээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Оросын түүхэн хэсэг гэж нэрлэсэн Украиныг "эх орондоо буцаан авах" ёстой гэж хэлсэн байна.

"Украины хуучин удирдагчдын нэг нь Украин бол Орос биш гэж хэлж байсан. Энэ ойлголт үүрд алга болох ёстой. Учир нь Украин бол яах аргагүй Орос мөн” хэмээн Дмитрий Медведев хэлжээ.

Мөн Ерөнхийлөгч Володимир Зеленский тэргүүтэй Украины одоогийн удирдлагатай энхийн хэлэлцээ хийх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Украины ирээдүйн засгийн газар яриа хэлэлцээ хийхийг хүсэж байгаа аливаа засгийн газар түүний хэлснээр шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн аж.

Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад 500 гаруй алба хаагч оролцож байна
Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад 500 гаруй алба хаагч оролцож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.