Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад 500 гаруй алба хаагч оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад 500 гаруй алба хаагч оролцож байна

/2024.03.06/: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ жилийг “Ахлагч нарын жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь энхүү чуулган юм.

Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл бүхий 500 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагаас нийт 70 орчим алба хаагч оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд ахлагч нарын манлайлал, оролцоо, эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал-шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хяналт шалгалтад 291 барилга байгууламжийг хамруулан, 1761 зөрчлийг илрүүлжээ
Хяналт шалгалтад 291 барилга байгууламжийг хамруулан, 1761 зөрчлийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.