Монгол Улс, Япон Улс хоорондын VI зөвлөлдөх уулзалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс, Япон Улс хоорондын VI зөвлөлдөх уулзалт боллоо

/2024.03.06/: Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болов.

Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тус тусын байр сууриа танилцууллаа.

Энэ хүрээнд хоёр тал гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын аюулгүй байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэв.

Талууд хөгжил цэцэглэлтийн төлөөх энхийг эрхэмлэсэн үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолж, энэхүү үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: ГХЯ

ШУУД: Цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй АХЛАГЧ нарын анхдугаар чуулган эхэллээ
ШУУД: Цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй АХЛАГЧ нарын анхдугаар чуулган эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.