Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ ​
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ ​

/2024.03.04/: Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо.

Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.

Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч, “Парис 2024” Олимпын эрхээ баталгаажууллаа. Түүнчлэн тэрбээр энэ удаагийн тэмцээнээр үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Эх сурвалж: БТСУХ

Канадын Геологийн албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна
Канадын Геологийн албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.