/2024.03.01/: Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байгаа бөгөөд нэг сарын хугацаанд биржээр дамжуулан 762 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Тухайлбал
- 434 тонн хонины махыг 3.6 тэрбум төгрөгөөр,
- 158.5 тонн үхрийн махыг 1.5 тэрбум төгрөгөөр,
- 147 тонн адууны махыг 1.1 тэрбум төгрөгөөр,
- 22.6 тонн ямааны махыг 89 сая төгрөгөөр арилжсан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ