Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлд 4251 иргэн бүртгүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлд 4251 иргэн бүртгүүллээ

/2024.02.29/: Төрийн албаны ерөнхий шалгалтын 2024 оны нэгдүгээр улирлын цахим бүртгэл 15 хоногийн турш явагдаж дууслаа.

Бүртгэлийн системд улсын хэмжээнд 4251, үүнээс нийслэлд 1822 иргэн бүртгүүлжээ.

Цахим бүртгэлтэй хэн ч танилцаж болох бөгөөд бүртгүүлсэн иргэдийг нийслэл, аймаг тус бүрээр харах боломжтой. Бүртгүүлэх хүсэлт илгээсэн иргэн хайлтын хэсэгт давхцалгүй өгөгдөл овог, нэр, регистрийн дугаарын аль нэгийг бичиж, өөрийн бүртгэлээ хянаж болно.

Ерөнхий шалгалт өгөх байршлын хуваарь, мэдээллийг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас болон бүртгүүлсэн иргэний бүртгэл бүхий гар утсанд мэдэгдэнэ. Шалгалт хуваарийн дагуу мөн сарын 13-нд эхэлнэ.

Энэ оны шалгалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуралдаан (2024.02.28)-аар Төрийн албаны ерөнхий шалгалтын төв комиссыг Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан.

Эх сурвалж: ТАЗ

Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалтыг удирдлаа
Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалтыг удирдлаа
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.