Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалтыг удирдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалтыг удирдлаа

5 хүн, костюм ба хүмүүс нарын зураг байж магад

/2024.02.29/: “Кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг дадлагажуулах” сургалт болж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GMO интернэт групп хамтран энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Япон улсын Элчин сайдын яамны дэд дарга Кикүма, “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака, GMO cyber security IRERAE -ийн захирал Оокоши нар “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн хурлын танхимд болсон сургалтын нээлтэд оролцож үг хэллээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

​Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Монголын цахилгаан холбоо, И Монгол академи, Мэдээлэл холбооны сүлжээ компани, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи зэрэг байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн, багш ажилтнуудаас бүрдсэн 50 гаруй хүн сургалтад хамрагдлаа.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, Монголд 7 хоногт дунджаар 8600 гаруй IP хаягаас 80 мянга орчим зөрчил илэрч бүртгэгддэг байна. Үүний 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4,4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2,1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж байгаа ажээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам 2023 онд Япон улсын JICA байгууллагатай хамтран 6 удаагийн сургалт явуулж, 300-аад албан хаагч хамрагдсан байна. Жайка байгууллагатай хамтарсан цуврал сургалт нь ЦХХХЯ, КАБЗ-ийн Ажлын алба хамтран кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх олон чиглэлийн ажлын нэг хэсэг юм.

Эх сурвалж: ЦХХХЯ

“Хөх сувд“ мөсний баяр гуравдугаар сарын 2,3-ны өдөр Хөвсгөл нуурт болно
“Хөх сувд“ мөсний баяр гуравдугаар сарын 2,3-ны өдөр Хөвсгөл нуурт болно
 
Ю.Идэрцогт: Цардуул суурьтай ХЯТАД барьцалдуулагчаас утаа нэмэгдсэн
Ю.Идэрцогт: Цардуул суурьтай ХЯТАД барьцалдуулагчаас утаа нэмэгдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.