Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын алба байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын алба байгуулагдлаа

/2024.02.29/: Засгийн газрын 2022 оны 371 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хурал боллоо.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны Ажлын албаны дарга, гишүүдийг баталлаа.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны ажлын тайлан;
  • Монголд зочлох жил-2024 оны төлөвлөгөө;
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал;
  • Олон улсын хэвлэл мэдээллийн хүрээнд 2023 онд хийгдсэн ажлын тайлан, 2024 онд хийх ажлын төлөвлөгөө;
  • CNN, Edelman хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны тайлан;
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны Ажлын албыг байгуулж, дарга, гишүүдийг баталлаа.

Ажлын албаны даргаар Б.Ууганбат томилогдов. Тэрээр Сөүлийн Үндэсний Их сургуулийг Улс төр, олон Улсын харилцааны мэргэжлээр дүүргэсэн ба УИХ-ын Тамгын газар, АПУ ХК-д ажиллаж байсан байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.