Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа

4 хүн нарын зураг байж магад

/2024.02.29/: Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалтын цувралаа ес болголоо.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм.

Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байлаа.

Эх сурвалж: БТСУХ

УИХ- дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа
УИХ- дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхлаа
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.