/2024.02.07/: Өнөөдөр эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан “хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын мэдээллийг хүргэж байна.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, Тог-оо тохируулахыг хэрэглэгчдэдээ уриалъя.
Жич: Хязгаарлах хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухайн цагууд дахь үйлдвэрлэлээс хамааран хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Хэрэглээг аль болох хурдан сэргээхийг хичээн ажиллах тул хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Эх сурвалж: УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК