БОАЖЯ хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Монголын жорлонгийн холбоотой хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Монголын жорлонгийн холбоотой хамтран ажиллана

/2024.02.07/: Байгаль орчны салбарт, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор "Монголын жорлонгийн ууган холбоо"-той “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, "Монголын Жорлонгийн Ууган Холбоо" ТББ ерөнхийлөгч Д.Баасандорж нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын бүс, автозамын дагуух үйлчилгээний цогцолбор, нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, байгальд ээлтэй стандартын шаардлага хангасан технологийн оновчтой шийдэл бүхий ариун цэврийн байгууламжийг олон нийтэд таниулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийслэлийн аварга фермерүүд шалгарлаа
Нийслэлийн аварга фермерүүд шалгарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.