3 хүн амиа алдсан ноцтой зам тээврийн осол болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3 хүн амиа алдсан ноцтой зам тээврийн осол болжээ

/2024.02.07/: Дорноговь аймаг, Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр оройн 22:24 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин “Бейбен норд бенз” зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н/30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллага авч явсан байна.

Ослын улмаас 2 хүн амиа алдсан байсныг автомашинаас нь гаргасан байсан бөгөөд 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдан амиа алдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Өнөөдөр зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.