Өнөөдөр зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

/2024.02.07/: Нийслэлийн авто замын зарим хэсэгт 2024 оны хоёрдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийгдэнэ

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд Та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна.

Мансуурах донтой иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ
Мансуурах донтой иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.