Манай улсад орж ирсэн импортын бараа, түүхий эдийн хэмжээ 36 хувиар өсчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсад орж ирсэн импортын бараа, түүхий эдийн хэмжээ 36 хувиар өсчээ

/2024.02.06/: Импортоор нийт 936.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 248.0 сая ам.доллараар буюу 36.0 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 170.5 сая ам.доллар буюу 18.2 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 221.9 сая ам.доллар буюу 23.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 197.4 сая ам.доллар буюу 88.9 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 99.6 сая ам.доллар буюу 14.5 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 249.0 сая ам.доллар буюу 26.6 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 55.0 сая ам.доллар буюу 5.9 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 40.9 сая ам. доллар буюу 4.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.3 хувь ногдож байна

Эх сурвалж: МСҮХ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.