/2024.01.31/:Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран Ази номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар энэ төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн үйл ажиллагаа Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилтыг хангахад чиглэж байлаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам 2023 онд салбарын хууль эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилсэн. Хуулийн шинэчлэлээр 5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт заавал хамруулах, бүх хүүхэд ерөнхий боловсролыг 12 жилийн турш эзэмших, хамгийн гол нь хүүхэд бүрийн тэгш хамран сургах боломжийг хуулиар баталгаажуулсан юм. Үүнд АХБ-наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн оролцоо, дэмжлэг чухал байв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чанартай, хүртээмжтэй байдлаар боловсролын үйлчилгээнд хамруулах зорилготой энэ төслийн үр дүнд
- Зорилтот 4 сургууль, 4 цэцэрлэгийн барилга байгууламжийг шинэчилж, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулав
- Зорилтот 4 аймагт төслийн баг хүрч ажиллав
- 36 сургагч багшийг бэлтгэн бүх аймаг, дүүрэгт ажиллуулав
- Боловсролын удирдах ажилтнууд, багш нар, дэмжлэгийн баг болон салбар комиссын гишүүдийн чадавхыг бэхжүүлэв
- Эцэг, эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тэднийг оролцоог хангав
Цаашид оролцогч бүх тал хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, амжилттай суралцахад нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.