Донецк руу хийсэн Украины цохилтод 25 хүн амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Донецк руу хийсэн Украины цохилтод 25 хүн амь үрэгджээ

People remove debris at a food market following, what local Russian-installed authorities say, was a Ukrainian military strike in the course of Russia-Ukraine conflict in Donetsk, Russian-controlled Ukraine, January 21, 2024.

/2024.01.22/: Украины зүүн нутгийн Оросын хяналтад байдаг Донецк хотод өнгөрсөн ням гарагт Украины зэвсэгт хүчнийхэн пуужингаар дайрсны улмаас 25 хүн амь үрэгдэж, 20 хүн шархадсан бөгөөд тэдний хоёр нь хүүхэд байна.

ОХУ-ын ГХЯ нийтэлсэн мэдэгдэлдээ тус хотын Кировский дүүргийн зах, дэлгүүрүүд рүү олон пуужин харвах системээр онилсон бөгөөд Авдийвка чиглэлээс буудсан гэв.

"Киев Оросын энгийн ард иргэдийн эсрэг дахин зэрлэг алан хядах ажиллагаа үйлдсэн" гэж тус яам мэдэгдэв.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд “Манай нутаг дэвсгэрт болсон энэ болон бусад террорист халдлагад оролцсон, буруутай бүх хүмүүс зайлшгүй шийтгэл хүлээх болно” гэж тус яам мэдэгдэв.

Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин хэлэхдээ, халдлага тус бүс нутагт долоо хоногийн хамгийн ачаалалтай өдөр болсон бөгөөд эрлийн баг зэвсгийн хэлтэрхий хайж байна гэв.

Донецк бол 2022 онд Москва ОХУ-ын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн Украины дөрвөн бүс нутгийн нэг бөгөөд энэ нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хууль бусаар нэгтгэгдсэн үйл явц юм.

Украины сөрөг довтолгоо амжилтад хүрч чадаагүй бөгөөд одоо Украины цэргүүд 1000 километрийн урттай фронтын шугамын хэд хэдэн цэгт Оросын дарамтанд байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский Донецкийн халдлагыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даваа гарагийн хуралдааны хэлэлцэх сэдвүүдийн нэг гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Монголчууд хувийн автомашинтайгаа Хятад улсад чөлөөтэй зорчдог болно
Монголчууд хувийн автомашинтайгаа Хятад улсад чөлөөтэй зорчдог болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.