/2024.01.22/: Тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч Шандун мужийн удирдлагуудтай Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уулзлаа.
Уулзалтаар мужийн удирдлагууд болон бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцууллаа.
Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын хүрээнд:
- Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотуудруу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх.
- Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах
- Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.
Эх сурвалж: ЗТХЯ