АГААР: АЧИ хэмжих багажны заалт болон бодит байдал нийцэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААР: АЧИ хэмжих багажны заалт болон бодит байдал нийцэхгүй байна

2024 оны нэгдүгээр сарын 11-ний өглөөний 09 цагийн байдлаар Сансарын тунель орчим

/2024.01.11/: Дэлхийн хотуудын агаарын бохирдлыг заадаг air quality гэх мэдээллийн сайт байдаг.

Энэ сайтад зааснаар одоо Улаанбаатарын агаар нилэнхүйдээ маш их бохирдолтой байгааг доорх зурагнаас харж болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бохирдлын хүлцэх дээд хэмжээ нь 30 байдаг хэдий ч яг одоо Улаанбаатар хотын зарим хэсэг дахь РМ2.5 том ширхэгт тоосонцрын хэмжээ 238-аас дээш байгаа юм.

Агаарын чанарын үзүүлэлт хамгийн муу байгаа байршил нь Дамбадаржаа бөгөөд тухайн байршилд АЧИ 238 хэмээн зааж байна.

Мөн БЗД-ийн сансарын тунель орчмын агаарыг 97 хэмээн зааж байгаа бол бодит байдал дээр маш өтгөн утаа тогтсон байгааг дээрх зургаас харж болхоор байна.

No description available.

РМ2,5 ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Агаар ийм хэмжээний бохирдолтой байхад хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх судасны өвчтэй хүмүүс онцгой анхааралтай байх хэрэгтэй.

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 8-10 хэмийн хүйтэн байна
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.