/2024.01.10/: БНСУ-д нохойны мах худалдахыг хориглох тухай хуулийг УИХ-д өргөн барьжээ.
2027 он гэхэд хэрэгжиж эхлэх уг хууль нь олон зуун жилийн турш солонгосчуудын нохойн мах иддэг зан үйлийг зогсоох зорилготой юм.
Шинэ хуулийн дагуу нохойн мах хэрэглэх нь хууль бус байх болно.
Өнгөрсөн жил Gallup-ийн санал асуулгаар хүмүүсийн дөнгөж 8 хувь нь нохойн махыг сүүлийн 12 сарын хугацаанд туршиж үзсэн гэж хариулсан нь 2015 онд 27 хувь байснаас буурсан байна. Санал асуулгад оролцогчдын тавны нэг хүрэхгүй хувь нь махны хэрэглээг дэмжиж байна гэж хариулжээ.
22 настай оюутан Ли Чае Ён энэхүү хориг нь амьтны эрхийг хамгаалахын тулд зайлшгүй шаардлагатай байсан гэж мэдэгджээ. Тэрбээр, "Өнөөдөр илүү олон хүн тэжээвэр амьтантай болсон. Нохойнууд яг л гэр бүлийн нэг гишүүн шиг болсон. Манай гэр бүлийн гишүүдийн хэн нэгний идэхийг зөвшөөрөхгүй" гэжээ.
Шинэ хуульд нохойн махны худалдаанд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд нохой нядалсан тохиолдолд гурван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх бол махны зориулалтаар нохой тэжээсэн, нохойны мах зарсан гэм буруутай хүмүүс дээд тал нь хоёр жилийн ял эдлэхээр тусгажээ.
Нохойг махны зориулалтаар тэжээгчид болон зоогийн газрын эзэд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орлогын өөр эх үүсвэр олох гурван жилийн хугацаа байна.
Засгийн газрын статистик мэдээгээр, 2023 онд Өмнөд Солонгост 1600 орчим нохойн махны зоогийн газар, 1150 нохойн ферм байсан бөгөөд одоо бүгд бизнесээ зогсоох төлөвлөгөөгөө орон нутгийн удирдлагууддаа хүргүүлэх ёстой аж.
Эх сурвалж: ВВС