/2024.01.02/: Өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-ын иргэн насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэрэг гарсан.
Тодруулбал, нэр бүхий иргэд 2023 оны гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон хэрэг гарсан.
Уг үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ