Xiaomi SU7 буюу Porsche Taycan-ын өрсөлдөгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Xiaomi SU7 буюу Porsche Taycan-ын өрсөлдөгч

/2024.01.02/: Xiaomi өөрсдийн зохион бүтээсэн анхны цахилгаан машин болох SU7-оо олон нийтэд танилцууллаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал Лэй Жун өмнө нь шинэ EV нь гурван жил хүрэхгүй хугацаанд бүтээгдсэн ч Tesla Model S-ээс сэдэвлэсэн ухаалаг технологи бүхий Porsche Taycan Turbo-ийн гүйцэтгэлтэй ижил түвшинд байхаар бүтээгдсэн гэж хэлж байсан.

Хэдийгээр энэ нь өндөр зорилт мэт сонсогдож байгаа ч тус компани энэ талаар тоглоогүй нь лавтай.

Xiaomi SU7 Max

SU7-г хоёр төрлөөр үйлдвэрлэсэн бөгөөд SU7 Max нь хос хөдөлгүүртэй бүх дугуй хөтлөгчтэй, нийт 664 морины хүчтэй, 838 Нм эргүүлдэг аж.

Энэхүү тохиргоо нь шинэ цахилгаан седаныг ердөө 2.78 секундэд 100 км/цаг хурдлах боломжийг олгодог бөгөөд энэ нь Porsche Taycan Turbo-аас хурдан юм.

Мөн SU7 Max нь Brembo тоормозоор тоноглогдсон. Xiaomi нь Bosch DPB тоормосны хянагч болон ESP10.0 тогтвортой байдлын хяналтын системтэй хамтран ажилласны дүнд EV нь 100 км/цаг хурдалсан ч 33.3 метрийн зайд зогсох боломжтой байх юм.

Xiaomi-ийн шинэ EV-ийн тэжээл нь технологийн аварга компани CATL-тай хамтран бүтээсэн 101 кВт.ц батерей юм. Энэ нь SU7 Max-д 800 км замыг туулах боломжтой аж.

Xiaomi SU7 Max-ийн цэнэглэх хурдыг тодорхой заагаагүй ч EV нь ердөө 15 минут цэнэглэхэд 510 км зайг туулах боломжтой гэв.

Xiaomi SU7

Стандарт SU7-ийн хувьд зөвхөн цахилгаан мотороор тоноглогдсон бөгөөд зөвхөн хойд дугуйгаар мааждаг.

Vanilla SU7-ийн цахилгаан мотор нь 295 морины хүчтэй, 400 Нм эргүүлэх моменттой бөгөөд энэ нь ихэнх хэрэглэгчдийн хувьд хангалттай хүч чадал юм. Мөн 100 км/цаг хүртэл 5.28 секундэд хурдалж, нийт 210 км/цаг хурдлах боломжтой.

Стандарт SU7 дээр Brembo тоормос байхгүй ч тэрээр 100км/цагийн хурдтай байхдаа зогсох зай нь 35.5 метрт нэлээд нэр хүндтэй хэвээр байна. 73.6 кВт/цаг хүчин чадалтай литийн төмрийн фосфат (LFP) батерейгаар тэжээгддэг энэхүү EV нь нэг цэнэгээрээ 668 км замыг туулах чадвартай.

Max хувилбараас ялгаатай нь Xiaomi нь стандарт SU7-д зориулж 400V батерейг ашигласан байна.

Эх сурвалж: soyacincau

Солонгосын сөрөг хүчний намын даргыг сэтгүүлчдийн өмнө хүзүүнд нь хутгалжээ
Солонгосын сөрөг хүчний намын даргыг сэтгүүлчдийн өмнө хүзүүнд нь хутгалжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.