Алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх “Батламж” гардууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх “Батламж” гардууллаа

/2023.12.22/: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, тэдний албандаа итгэх итгэл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг болгон мөнгөн урамшлын “Батламж”-ийг гаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан 12 алба хаагчид тус бүр 40 сая төгрөгийн урамшил олгосон юм. Тэрээр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, ажлын үр дүнгээр бусдыгаа манлайлан сайн ажиллаж байгаа 12 алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн батламжийг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.

...Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас харьяа агентлаг, байгууллагууд түүний дотор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд байнга анхаарч, үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нэг илрэл нь энэхүү батламж гардуулах арга хэмжээ юм.

Цаашид ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бүхий л талын дэмжлэг, туслалцааг үзүүлэн ажиллах болно...” хэмээлээ.

Эх сурвалж: ЦЕГ

ВИДЕО: НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан ирж Д.Сумъяабазар ТАЙЛБАР хийлээ
ВИДЕО: НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан ирж Д.Сумъяабазар ТАЙЛБАР хийлээ
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.