Газар хөдлөлтөд өртсөн мужуудын сэргээн босголтод 250 сая юань төсөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтөд өртсөн мужуудын сэргээн босголтод 250 сая юань төсөвлөжээ

/2023.12.22/: Даваа гарагийн шөнө Хятадын баруун хэсэгт орших Гансу мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдаж, гэмтэж бэртсэн.

Газар хөдлөлтийн улмаас байшин барилгууд нурж, дэд бүтцүүд эвдэрч сүйдсэн юм.

Тэгвэл Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хороо Ганьсу, Хөхнуур мужид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн яаралтай сэргээн босголтын ажилд төсвөөс 250 сая юань (ойролцоогоор 35.2 сая ам. доллар) хуваарилснаа мягмар гарагт зарлалаа.

Энэхүү зардлаар зам гүүр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт нийтийн үйлчилгээний барилга байгууламжийн шинээр барих, сэргээн засварлах юм.

Өмнө нь Хятадын Эдийн засгийн яам, Онцгой байдлын яам мөн гамшигт нэрвэгдсэн хоёр мужид 200 сая юанийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн байна.

Эх сурвалж: MNCCTV

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
 
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.