“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

/2023.12.22/: Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

  • “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,
  • “Шинэ Хархорум” хотын төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт,
  • “Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, Инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэлцсэн асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: БХБЯ

ВИДЕО: Хамаарал бүхий этгээдийг ШИНЖЭЭЧ танилцуулж байна
ВИДЕО: Хамаарал бүхий этгээдийг ШИНЖЭЭЧ танилцуулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.