УБТЗ ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгоно

/2023.12.12/: УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан.

Ингэснээр 30 жилийн турш ужгирсан МОН П1, П2 зээлийн их өрийг эцэслэн шийдэж, дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлсэн.

Түүнчлэн тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзаж, хэд хэдэн асуудлыг бодитой шийдвэрлэсэн.

Тухайлбал, "УБТЗ" ХНН нь 16,000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, байгууллагын орлого, ашигтай уялдуулан ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтсон.

Дээрх асуудлууд ажил хэрэг болж, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор боллоо. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлхээр болжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

ВИДЕО: Eрөнхий сайдын 25 дахь “Өглөөний уулзалт”
ВИДЕО: Eрөнхий сайдын 25 дахь “Өглөөний уулзалт”
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.