Орон нутгийн сурагчдын өвлийн амралтыг өөрчлөх талаар хандлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн сурагчдын өвлийн амралтыг өөрчлөх талаар хандлаа

/2023.12.11/: Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сургуулийн өвлийн амралтын хуваарийг өөрчлөх асуудлаар боловсролын сайдад ханджээ.

Тэрбээр, "Өнгөрсөн сард тойрогтоо ажиллаж, иргэд, малчдаа сонссон. №Уулзалтын үеэр ихэнх сумдын малчид маань сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг тавьсан.

Хаврын хахир хүнд цаг, мал төллөлтийн үеэр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран малчдын ажил эрс нэмэгддэг. Энэ их ажлын үеэр малчдад үр, хүүхдүүдээс нь өөр дэм тус авах хүн, хүч байдаггүй билээ.

Иймд хөдөө, орон нутгийн сурагчид эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж, сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг нэр бүхий гишүүдийнхээ хамтаар салбарын сайдад уламжиллаа" гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал
Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.