/2023.12.08/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден засгийн газарт төлөх ёстой 1.4 сая долларыг төлөөгүй буюу татвартай холбоотой есөн гэмт хэрэгт буруутгагдаж байна.
Пүрэв гарагт Лос Анжелесийн шүүхэд ирүүлсэн баримтын дагуу Байденыг татвар төлөөгүй, татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байгаа юм.
Байден гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 17 жилийн хорих ял авах юм.
Өнгөрсөн сард Хантер Байден галт зэвсэгтэй холбоотой гурван хэрэгт орооцолдсон бөгөөт тэрээр өөрийгөө буруугүй гэж байжээ. Уг хэргийн шүүгч урт хугацааны шүүх ажиллагаа явуулахаас зайлсхийж уг хэргийг хааж байсан аж.
Эх сурвалж: Aljazeera