Элон Маск Уолт Диснейн гүйцэтгэх захирлыг халахыг шаардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск Уолт Диснейн гүйцэтгэх захирлыг халахыг шаардлаа

Left: Elon Musk; right: Bob Iger

/2023.12.08/: Дисней компани Х платформоос зар сурталчилгаагаа татах шийдвэр гаргасны төлөө X-ийн эзэн, тэрбумтан Элон Маск Диснейн гүйцэтгэх захирлыг ажлаас нь албадан зайлуулах ёстой гэж мэдэгдэв.

Маск өөрийн эзэмшлийн Х платформ дээр "Тэр нэн даруй халагдах ёстой" гэж Игерийн талаар бичжээ.

Энэхүү жиргээний хариуд Диснейн төлөөлөгчид ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэхдээ Игер гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Оддын дайн, Марвел студи, Пиксар зэрэг олон сайн худалдан авалтыг хийж чадсанаар Диснейг энтертайнментийн төвд оруулж чадсан гэж олон нийт үнэлдэг.

Өнгөрсөн сард Маск антисемитийн хуйвалдааны онолыг дэмжсэн нийтлэл гаргасны дараа Дисней бусад томоохон компаниудын нэгэн адил X дээрх сурталчилгаагаа зогсоосон юм. Өнгөрсөн долоо хоногт олон тооны компаниуд X-тэй харилцаагаа тасалсны дараа Маск энэ нийтлэлийнхээ төлөө уучлалт гуйсан ч түүний сошиал медиа платформд зар байршуулахаас татгалзсан компаниуд руу хараалын үгтэй шууданг илгээсэн байна.

Эх сурвалж: CNN

Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд эхэллээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.